МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН
ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид мэргэжлийн эвсэг, бүтээлч хамт олноор үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн аюулгүй найдвартай, соёлч үйлчилгээг байгальд ээлтэйгээр хүргэнэ

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН
АЛСЫН ХАРАА

Бид олон улсын стандарт хангасан үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа хүргэж нийтийн тээврийн өнгө төрхийг тодорхойлно

БИДНИЙ Үйлчилгээ

logo1
logo2

Нийтийн зорчигч тээвэр

Манай байгууллага нь 1996 онд байгуулагдан нийслэлийн нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ууган байгууллага юм. Бид нийслэлд өдөр тутам үйлчилж буй хот дотор болон хот орчмын 105 чиглэлийн 965 автобуснаас 9 чиглэлд 66 автобусаар үйлчилдэг.

Автобус түрээс

Аялал зугаалга, албан ажил, ажилчдын автобус, тэмдэглэлт баярт зориулан том болон дунд оврын автобусаар хариуцлагатай үйлчлэх автобус түрээсийн үйлчилгээгээ та бүхэнд санал болгож байна. Төлбөр хамтран ажиллах нөхцөлөөс шалтгаалан уян хатан байх боломжтой тул та 88073749, 88073259 утсаар холбогдоно уу.

Автобус реклам

Улаанбаатар хотод өдөр тутам нийтийн тээвэр 105 чиглэлд 965 автобусаар үйлчилдэг. Нийтийн зорчигч тээврийн автобус дээр байрших реклам сурталчилгаа нь хотын аль ч цэгт хүрдэг, хүртээмж ихтэй найдвартай зар сурталчилгааны төрөл юм.

since 1996

БИДНИЙ ТУХАЙ

logo1
logo2

БИДНИЙ АМЖИЛТ, БАХАРХАЛ

  • 2019 онд Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарын “Манлай байгууллага” аар шалгарч Батламж гардан авав.

  • 2022 онд Автотээврийн үндэсний төвөөс Хот доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS5012:2021 баталгаажуулалтын схемийн шаардлагыг хангасан “Тохирлын гэрчилгээ” гардан авав.

  • 2022 онд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарын “Манлай байгууллага” Батламж гардан авав.

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Хамгийн сүүлийн үеийн шинэ
шинэлэг мэдээлэл

  • 2023-01-28

Манай хамт олон үйл ажиллагаандаа олон улсын стандарт нэвтрүүлэхээр зорьж байна

Манай хамт олон үйл ажиллагаандаа олон улсын стандарт нэвтрүүлэхээр зорьж байна

  • 2023-01-28

Тээвэрчид “АЛТАН ЖОЛОО” наадмаа тэмдэглэлээ

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг автотээврийн салбарын шилдгийг тодруулдаг “Алтан жолоо-2022” шинэ жилийн цэнгүүн 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

  • 2023-01-28

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5021:2021 стандартын тохирлын гэрчилгээг гардан авлаа

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5021:2021 стандартын тохирлын гэрчилгээг гардан авлаа