Компанийн танилцуулга

Түүхэн замнал
“Сутайн буянт ХХК” нь өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1996 онд 5 фургон, 15 раф машинтай “Сутайн буянт “ ББН нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өөрийн орон зай, байр суурийг бататган урагшилсаар буй “Сутайн Буянт” компани нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн анхдагч аж ахуй нэгж бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтворгүй ороо бусгаа үеүдэд ч салбарынхаа хөгжил, үйлчилгээний нөхцөл, ажилчдын ажил эрхлэх орчин зэрэг олон хүчин зүйлсэд анхаарал хандуулан ахиц гаргасаар ирсэн билээ.

Сутайн буянт ХХК нь “УИД – Дэнжийн мянга”,“ Далай ээж зах – Дэнжийн мянга “ гэсэн буухиа үйлчилгээний 2 чиглэлд үйлчилж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн цаг үедээ хамгийн ачаалал ихтэй чиглэл байсан юм.

1998 оноос эхлэн ОХУ –ын ЛИАЗ маркийн их багтаамжийн 15 ширхэг автобусаар“БММЗ – III,IV хороолол” чиглэлд үйлчилж үндсэн үйлчилгээгээ өргөжүүлэх суурийг тавьсан билээ.

1999 онд аж ахуйн хариуцлагын хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зорчигч тээврийн үйлчилгээгээ их багтаамжийн болон бага оврын автобус, такси гэсэн хэсгүүдэд хуваан ажил үйлчилгээний өөрчлөлт хийсэн нь “Сутайн Буянт” компанийн үйлчилгээний төрлийн цар хүрээг өргөтгөсөн чухал шийдвэр байлаа.

2002 онд ДЭҮ, Хьюндай маркийн автобусаар парк шинэчлэл хийж нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд анх удаа БНСУ–ын их багтаамжийн автобусаар үйлчилсэн.

2009 онд БНСУ-ын ДЭҮ маркийн 30 автобусаар 2016 онд БНСУ-ын Хьюндай маркийн 27 шинэ автобусаар парк шинэчлэл хийснээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй нийслэлийн зорчигчдын эрэлт, хээгцээг хангах, тав тухтай үйлчлэх бололцоог бүрдүүлсээр байна.

Өдгөө Сутайн буянт ХХК нь их багтаамжийн 98 автобусаар Ч:18А “ДЦС 3 – 3, 4р Хороолол”, Ч:21А “Дэнжийн 1000 – Вокзал”, Ч:38 “ХМК-Хайлааст”, Ч:46 “Улаан чулуут – Вокзал”, Ч:49 “Өнөр хороолол- Дүнжингарав” гэсэн 5-н чиглэлд ажлын өдөр 61-н гаралтад, амралтын өдөр 45 гаралтад нийслэл Улаанбаатар хотынхоо ард иргэдэд 226 ажилтантайгаар үйлчилж байна.

Чиглэл график.

Манай хамт олноос төрийн шагнал хүртсэн байдал:

Гавьяат тээвэрчин 1,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1,

Алтан гадас одон 11 ,

Хөдөлмөрийн хүндэт медаль 5,

Онц тээвэрчин цол тэмдэг 60 ,

Осолгүй манлай жолооч цол тэмдэг 64-н хүн шагнагдсан нь бид бүхний бахархал юм.