Нийгмийн хариуцлага

“Сутайн Буянт” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагыг өндөрт ухамсарлаж үйл ажиллагааныхаа хөгжлийн цар хүрээтэй нягт уялдуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ нь манай хамт олны зохион байгуулдаг олон төсөл хөтөлбөрүүдээс тод харагдана.

Ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх тал дээр компанийн удирдлагууд онцгойлон анхаардаг бөгөөд эрүүл мэндийн болон хувийн унаа, орон сууцны зардлаар хангах ажлыг системтэйгээр зохион байгуулсаар ирлээ.

Баян Монгол, Москва, Орчлон, Голден парк зэрэг нийслэлийн өнгө төрх болсон олон хорооллуудад амжилт бүтээлээр дүүрэн ажилласан ахмад болон залуу шинэ боловсон хүчнүүд маань компанийнхаа дэмжлэгээр тухтай аж төрж байгаа нь манай хамт олны бахархал билээ. Цаашдаа энэ бодлогоо итгэлтэйгээр үргэлжлүүлж залуу боловсон хүчнүүдийнхээ ажиллах урам зоригийг идэвхжүүлэх болно.

Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудыг тогтмол анхаарч, тэднийг баярлуулах, хэрэгцээт нийгмийн үйлчилгээ, хангамжаар хангах тал дээр мөн анхааран ажиллаж байгаа ба энэ үйл ажиллагаануудад манай хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхийлэн оролцдог нь сайшаалтай.

Ахмад настнууд болон, үе үеийн ахмад ажилчдаа харж хандах, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх бодлогыг ч мөн тасалдуулалгүй үргэлжлүүлж байна.

Мөн бизнес эрхлэгч ААН-ийн хувьд салбараа тэргүүлэн хөтлөхийн тулд өөрийн салбарын хөгжил дэвшилд шаардагдах шинэчлэл, шинэ арга барилыг өөрийн хөрөнгөөр нутагшуулж хичээн ажиллаж байна. Татвар төлөлт болон санхүүгийн бусад үүргээ үлгэр жишээчээр биелүүлэхийг эрхэмлэж байна.

Хамгийн чухал нь бид нийслэлчүүдийнхээ ая тухтай, итгэл дүүрэн, хурдан шуурхай үйлчлүүлэх тэр бүх боломжийг хангах үүднээс үйл ажиллагааны бүх нэгжээ үүнд чиглүүлэн ажиллаж байна.

Энэ бүхэн бол 20 жилийн түүхтэй “Сутайн Буянт” компанийн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бөгөөд хувийн хэвшлийн анхдагч ААН–ийн хувьд нэр төрийн хэрэг билээ.