Сутайн буянт Зах

Сутайн Буянт Зах ХХК
“Сутайн буянт” зах нь Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай бөгөөд төв зам дагуу өөрийн 22000м2 талбай газарт худалдаа үйлчилгээний орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай зах нь нээгдсэн цагаасаа нийслэл хотынхоо баруун бүсийн авто техникийн болон барилгын материал худалдах, шаардагдах үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зах болон хөгжсөөр өдгөө хэрэглэгч үйлчлүүлэгч нарын талархлыг хүлээж найдвартай, баталгаатай, сонголт өргөнтэй худалдааны төв болсон байна.

Өнөөдөр “Сутайн Буянт” зах нь 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Солонгос, Япон, Орос болон Хятад жижиг, том оврын авто сэлбэгийн төрөлжсөн зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа бол барилгын зах нь барилгын бөөний болон жижиглэнгийн худалдааг хэрэглэгч, худалдан авагч нарын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн эрхэлж байна.

Алсын хараа
Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, итгэлцэлийг бэхжүүлж, хамтдаа хөгжин тэлж эх орондоо хувь нэмрээ оруулж, олон улсын тэргүүний компани байх.

Эрхэм зорилго
Бид шударга ёс, хариуцлага, бүтээлч байдал, өөриймсөг хандлага, итгэлцлийг эрхэмлэн тухайн салбарынхаа хамгийн шилдэг нь байх тэмүүллийг хамтдаа бодит биелэл болгоно.

Бидний давуу тал

  • Улаанбаатар хотын баруун бүсийн хамгийн том техникийн зах юм.
  • Авто будаг, дугуйн худалдаа, сэлбэг, багаж хэрэгсэл, машины цахилгаан засвар зэрэг салбар бүрээр үйл ажиллагаа нь төрөлжсөн худалдаа үйчилгээтэй.
  • Зах нь төв зам дагуу байрладаг бөгөөд худалдан авагчдад үйлчилгээгээ хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэдэг.
  • Захын эргэн тойронд 100 гаруй хяналтын камер суурилагдсан. Мөн тус захад нийгмийн хэв журмыг сахиулах цагдаа байрлан ажилладаг.
  • Түрээслэгчид болон үйлчлүүлэгчдэд шаардлагатай зар мэдээг түргэн шуурхай дамжуулах радио узелээр хангагдсан.
  • Үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын e-barimt хэвлэж өгөх нэгдсэн цэгтэй.
  • Үйлчлүүлэгч нарт зориулсан автомашины хангалттай зогсоолтой.
  • Манай зах нь нийт 20тн 250ш 40тн 70ш контейнер болон 66ш 15-21м2 павильон ажиллуулж байна.
  • Хувь хүн болон албан байгууллага нийтдээ 270 гаруй түрээслэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байнаа
  • Манай зах нь засвар үйлчилгээний зориулалтаар 60м2 талбайг тусгай зогсоолоор ажиллуулдаг.
  • Бид захынхаа цэвэр орчинг бүрдүүлж ажилладаг
  • Манай зах нь харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан худалдааны төв юм.


Бидэнтэй холбогдох:

Хаяг: Монгол улс, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 5 шарын баруун талд “Сутайн буянт” зах
Утас: 91342777
Веб сайт: www.sutaizakh.mn